Өнөөдөр Нийслэлийн шүүхэд 09.00 цагт “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбогдох хэргийг шүүнэ. Тус компани Дорнод аймгийн Матад сумын Баян-Өлгий багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй аж. Тиймээс уг компаниас 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж, Матад сумын төсөвт олгохыг даалгах шүүхийн шийдвэр гарсан байна. Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд 15 нүүр бүхий хариу тайлбар гаргажээ. Өмнө нь давж заалдах шатны шүүх хурал зургадугаар сарын 18-нд болох байсан боловч “Петрочайна Дачин Тамсаг” компанийн өмгөөлөгч солигдсон шалтгаанаар хурал хойшилж өнөөдөр болохоор болжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )