”Чалко” Овооттолгой руу санаархаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит “Чайналко” компанийн охин компани “Чалко” Өмнөговийн Овооттолгойн ордыг эзэмшдэг “SouthGobi Resources Ltd” компанийн хяналтын хувьцааг худалдан авахаа түр хойшлуулсан ч зөвшөөрөл авахаар гадаад дотоодод дээгүүр доогуур хөөцөлдөж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” корпораци Монголын хилийн ойролцоо оршдог Овооттолгойн нүүрсний том ордыг эзэмшихээр “SouthGobi Resources Ltd” компанийн хувьцааг 926 сая ам.доллараар худалдаж авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан.

Гэрээг Чалко “SouthGobi Resources Ltd”-ийн хувьцааг эзэмшдэг “Айвенхоу Майнз”-тай байгуулсан аж. Гэвч уг гэрээ нь Монголын нүүрсний салбарт худалдагч болоод худалдан авагч нь нэг субьект болох эрсдэл дагуулсан тул стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг батлахад хүргэсэн.
Овооттолгойн ордыг зүгээр орхиж чадахгүй “Чалко” “Айвенхоу Майнз”-тай байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр болгохоор хөөцөлдөж байгаа аж.

“Чалко” “SouthGobi Resources Ltd”-ын хувьцааны 60 хүртэлх хувийг худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд дахин 30 хоног хүлээнэ гэж өчигдөр мэдэгджээ. “Чалко” ирэх наймдугаар сарын 3-наас өмнө “SouthGobi Resources Ltd”-ын хувьцаа эзэмшигдэд нэгж хувьцааг нь 8.48 канад доллараар худалдаж авах санал тавьжээ.

Ванкуверт төвтэй “Айвенхоу Майнз”-ын дийлэнх хувьцааг нь уул уурхайн аварга Рио Тинто групп худалдан авч, Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эрхтэй болсон юм. “SouthGobi Resources Ltd”-ын хувьцаа өчигдөр Торонтогийн Хөрөнгийн бирж дээр таван центээр өсч, 3.90 канад долларт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top