Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүд хувьцаагаа авч эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй үндэсний аж ахуйн нэгжүүдийг долдугаар сарын нэгэн хүртэл сар гаруй хугацаанд бүртгэсэн билээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд бүртгүүлэхээс гадна нэг хувцааг 933 төгрөгөөр тооцож мөнгөө Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн, Хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 1000 гаруй аж ахуйн нэгж мөнгөө шилжүүлсэн бөгөөд эдгээр компаниуд өнөөдрөөс хувьцаагаа авч эхлэх аж. “Эрдэнэс Таван толгой” компаниас нэг аж ахуйн нэгж дээд тал нь 36240 ширхэг хувьцаа авах эрхтэй юм байна. Одоогийн байдлаар тус төвийн дансанд компаниудын шилжүүлсэн 21.2 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа гэнэ. Энэхүү хөрөнгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан хүмүүст санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх юм.

Д.Шинээ            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top