Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Монгол улсад байгуулах гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна гэж мэдээллээ. Энэхүү гангийн үйлдвэрийг манай улсад Бүгд найрамдах Энэтхэг улсын төрийн өмчийн төмөрлөгийн үйлдвэр байгуулж өгөхөөр болжээ. ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа уг үйлдвэрийг хаана байгуулах ерөнхий дүр зураг гарах юм. Энэтхэг улс энэ ажлынхаа хариуд Монголын коксжих нүүрсний ордоос нэгийг эзэмших аж. Тус улс төмөрлөгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд Австрали улсаас нүүрсээ авдаг аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )