Эрдэс баялгийн үйлдвэрлэл 63 хүртэл хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан байна.  Үүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний хагас жилд 1018.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төг буюу 8.7 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-63.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top