Газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан дээшиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан дээшилсэн нь энэ сарын өсөлтийн хамгийн урт буухиа болж байна. Түүхий нефтийн үнэ нэг өдрийн дотор (долоодугаар сарын 13) 1.2 хувиар өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлттэй холбоотой хэмээн шинжээчид үзжээ. Мөн "Standard & Роог”s-ын топ 500 индекс сүүлийн долоо хоногт анх удаа дээшилсэн нь уг түүхий эдийн үнэд нөлөөлжээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан ч, Засгийн газар хариу арга хэмжээ боловсруулж эхэлсэн. Тийм учраас энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэх хэрээр газрын тосны хэрэгцээ нэмэгдэх болно хэмээн "Strategic energy & economic research””-ийн ерөнхийлөгч Майкл Линч таамаглажээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Нью-Йоркийн таваарын биржид боловсруулаагуй баррель нефтийн үнэ 1.2 ам.доллаар өсөж, 87.10 ам.доллар болов. Харин брент маркийн баррель газрын тосны үнэ 1.33 ам.доллараар өсөж, 102.40 ам.долларт хүрчээ.
Хятадын Төвбанк 2008 оноос хойш анх удаа сард (энэ сард) хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулсан. АНУ-ын дараа орох газрын тосны хоёр дахь томоохон хэрэглэгч БНХАУ-д үүссэн эдийн засгийн таагүй нөхцөл ийнхүү уг түүхий эдийн үнийг өсгөж эхэллээ. БНХАУ нь өдөрт 9.76 сая бар рель нефть хэрэглэдэг аж. Түүнчлэн "Sanford C. Bernstein & Со"-ийн шинжээч Роб Уэстийн хэлж буйгаар ам.доллартай харьцах еврогийн ханш суларсан, Италийн зээлжих зэрэглэл буурсан зэрэг нъ ч уг түүхий эдийн үнийг хөөрөгдөх гол шалтгаан болж байна. Италийн Засгийн газар гурван жилийн хугацаатай 3.5 тэрбум еврогийн бонд худалдсан нь газрын тосны үнийг бууруулахад бага ч болтугай нөлөө үзүүлж магадгүй хэмээн ”Tradition energy"-ийн шинжээч Жене МакГиллиан таамаглаж буйгаа "Bloomberg””-т ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. "Bloomberg" газрын тосны салбарын шинжээчдийн судалгаанаас үзэхэд 34 шинжээчийн 14 нь буюу 41 хувь нь уг түүхий эдийн үнэ энэ сарын 20-ноос эргээд буурч эхэлнэ хэмээсэн байна. Харин 12 шинжээч буюу 35 хувь нь үнэ цаашид өснө хэмээн таамаглажээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top