”Саусгоби ресурз” Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

“Саусгоби ресурз” компани хувьцааныхаа дийлэнх хэсгийг Хятадын төрийн өмчит "Чалко" компанид худалдах гэрээ байгуулсан нь Монголын баялгийг хятадуудад худалдахыг санаархаж байна. Тиймээс Монголын Засгийн газраас тус компанийн олборлолтын зарим лицензийг цуцалсан. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг УИХ-аас баталсан билээ.

Овоот толгойн ордыг эзэмшдэг ””Саусгоби ресурз”” компани Монголын Засгийн газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэдний зүгээс Монголын Засгийн газар анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг нь зөрчиж байгаа гэж үзэж байгаа бөгөөд “Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал дээрх маргааныг шийдэж чадахгүйд хүрвэл хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төвд гомдол гаргана” гэж мэдэгджээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top