Австралийн хөрөнгө оруулагчид Монголын газрын тос, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулахаар болжээ. Учир нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals” Монголд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх эрхтэй, бүртгэлгүй “Wolf Petroleum” компанийг худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрвөл “Strzelecki Metals” “Wolf Petroleum”-ын нэрийг өөрчилж, ирэх арваннэгдүгээр сараас хувьцааг нь хөрөнгийн зах зээлд гаргаж элэх аж. Тэд хамтарвал хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 50 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолжээ. Монголын Засгийн газрын тооцоолсноор Монголд түүхий нефтийн нөөцтэй 30 гаруй газар илэрсэн бөгөөд ойролцоогоор 10.7 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэнэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )