Нүүрс, кокс гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс хүлрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Эрчим хүчний үндсэн эх үүсвэр болсон нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.
Нүүрсний төрлүүд
•    Хүрэн нүүрс нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг.
•    Чулуун нүүрс-нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцад түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөлд тухайлбал, коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ.
•    Хагас антрацит болон антрацит-хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.
 Нүүрс коксжуулах
 Бага үнсжилт, хүхрийн агуулгатай коксжих нүүрсийг агааргүй орчинд 1,000 oС дээш хэмд халаан гаргаж авдаг.  Дулаан ялгаруулах чадвар өндөр. Коксыг төмрийн хүдэр хайлуулахад түлш, мөн ангижруулагч болгон хэрэглэнэ. Нүүрсийг коксжуулах явцад коксоос гадна нүүрсний давирхай, хөнгөн тос, хий ялгардаг байна.

Уул уурхайн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top