Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших Тулгатайн нүүрсний ордын хайгуулын лицензийг “Prophecy Coal Corp” өнгөрсөн зургадугаар сард “Vale” группийн Монгол дахь салбар компани болох “Tethys Mining LLC”-аас худалдан авах гэрээ байгуулсан аж. Тиймээс “Prophecy Coal Corp” Тулгатайн ордыг авахаар урьдчилгаа төлбөр 10 сая ам.долларыг хайгуул, хөрөнгө оруулалтын “Waterton Global Value” компаниас зээлхээр болсон гэнэ. Мөн лицензийн урьдчилсан төлбөрийн хоёр сая ам.доллар ойрын хугацаанд дансанд шилжиж,үлдсэн хэсэг нь лиценз шилжих үед бүрэн төлөгдөх юм байна. Канадад бүртгэлтэй “Prophecy Coal Corp” компани нь Монгол улсад эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагаас Улаан Овоогийн уурхай дахь олборлолтоо эхлүүлээд байгаа аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )