“Саусгоби Ресурзес” компанийн “Чалко”-той хийх наймаа бүтэлгүйтэж эхэлснээс хойш хувьцааны ханш нь огцом унасан байна. Монголын Засгийн газартай холбоотой маргаан гарснаас хойш Торонтогийн Хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Ресурзес”-ийн хувьцааны ханш 52 долоо хоногийн дунджаас дөрвөн канад доллараар буурсан аж. Тиймээс Монголын Засгийн газрыг асуудлаа шийдэхийг яаравчлуулж байгаа аж. “Саусгоби Ресурзес”-ийн охин компани болох “Саусгоби сэндс” Овооттолгой, Сүмбэр, Цагаантолгойн ашиглалтын лицензийг эзэмшдэг. Түүнээс гадна хайгуулын найман лицензтэй бөгөөд Сүмбэрийн ордыг ирэх оноос олборлож эхлэх юм. Одоогийн байдлаар “Саусгоби сэндс”-ийн гол орд нь 175.5 сая тонн нүүрсний нөөцтэй Овооттолгой болоод байгаа. Тиймээс Овооттолгойтой холбоотой асуудал гарч байгаа нь хувьцааны ханш унахад нөлөөлж байгаа гэдгийг олон улсын шинжээчид үзэж байгаа аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )