Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Таван толгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу Ерөнхий сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийн ахлагчаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, гишүүдэд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс MГЛ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ажиллаж байна.
Уул уурхайн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )