Монголын өмнийн говьд хэрэгжиж байгаа Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тус компани энэ оны эхний хагаст 94 сая гаруй тонн төмрийн хүдэр олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Оны сүүлийн хагаст энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх бөгөөд АНУ болон Евро бүсийн эдийн засгийн хямралыг үл харгалзан Хятадын зах зээлийг илүү анхаарна гэж “Рио Тинто”-гийн ерөнхий захирал Том Албанез мэдэгджээ. Энэ оны хоёр дугаар улиралд Хятадын эдийн засаг 7-6 хувийн өсөлттэй гарсан нь “Рио Тинто”-г ийм шийдвэрт хүргэсэн гэж олон улсын санхүүгийн ажиглагчид үзэж байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )