Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан ордын хохирлын үнэлгээ, нөхөн телбөрийн хэмжээг гаргасан байна. Үүний дагуу 242 алтны шороон ордын байгаль орчны үнэлгээ, нөхөн төлбөрийг тогтоосон аж. Эдгээр ордууд нь 12 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд тусгай аргачлалаар тогтоосон үнэлгээгээр 1.161 их наяд төгрөгийн хохирлыг учруулсан байна. Дээрх комнанийн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны зургаадугаар сард цуцалсан аж.
Түүнчлэн олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 171 аж ахуйн нэгжийг илрүүлж хохирлыг нэхэмжлэхээр болжээ. Мен өнгөрсөн гурван жилд 20 аймгийн хэмжээнд 4256 га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсоныг тогтоосон байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )