Автсраличууд Монголын нефть, зэс, нүүрсний салбарт шинэ тэсрэлт хийхээр зэхэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Автсралийн хөрөнгө оруулагчид Монголын нефть, зэс, нүүрсний салбарт шинэ тэсрэлт хийхээр зэхэж байгаа талаар «Wall Street Journal» мэдээлжээ. Энэхүү шинэ тоглогч нь Австралийн хөрөнгийн биржид  бүртгэлтэй хайгуулын «Wolf petroleum» аж.
Тус компани үйл ажиллагаагаа ирэх есдүгээр сард эхлүүлэх бөгөөд орлогч захирал Брайн МакМастер «Бид газрын тосны хайгуул, үйлдвэрлэлд хөрөнгө оруулах бодолтой байна. Учир нь Монгол Улс тун удахгүй газрын тосны хүчирхэг нийлүүлэгч болохоор нөөцтэй гэдэг нь тогтоогдсон» гэжээ.
«Wolf petrolium» хайгуулын 80 мянган га талбайд үйл ажиллагаа явуулах юм байна. Есдүгээр сараас бэлтгэл ажлаа хангаж, ирэх оноос өрөмдлөгөө эхлүүлэх бөгөөд хайгуулын гол талбай нь Баруун-Уртаас холгүй оршдог гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top