3.2 тэрбумын зээл олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

“Багануур” хувьцаат компанийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж, зээл олгохоор болжээ. Техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгохыг Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад зөвшөөрсөн байна. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын түлшний зардалд шаардлагатай 574.5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг даалгажээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top