Таван толгойн зургаан лицензиэс хамгийн их нөөцтэй нь Ухаа худаг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Таван толгойн орд газар 7.5 тэрбум тонн нvvрсний нөөцтэй. “Энержи ресурс”-иинхэн “Бид ямар ч геологи хайгуулын судалгаа хийгээгvй, нөөц нь тогтоогдоогvй газрыг авлаа” гэж гоморхоод байгаа. Тэдний эзэмшихээр болсон Ухаа худаг гэдэг хэсэг нь зургаан лицензийн хамгийн их нөөцтэй нь ажээ. Бvр хамгийн их судлагдсан, олборлоход хямд төсөр зардал гарах талбай юм байна. “Энержи ресурс”-ийнхэн нvvрсний зах зээлийн vнэ хямд байх vед бид бизнесийн эрсдэл гарган орд газрын ашиглалтын төлөө 7.8 тэрбум төгрөг зарцуулсан гэж хэлдэг. Vvнийг төрөөс нөхөн төлvvлж авна хэмээн мэдэгдэж ч байв.

Гурван сар Засгийн газартай хэлэлцсэний эцэст дээрх мөнгөө авалгvй Ухаа худагийн талбайг авлаа. Vvндээ ихэд “гоморхож” буйн цаана өөр шалтгаан байна. Судлагдаагvй гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичдын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бvх нөөцийг нь тогтоосон баримт бий аж. Vvнийг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдvгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичжээ. Уг орд газарт хийсэн судалгаанд тухайн vеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулжээ. Техник эдийн засгийн vндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дvгнэлт гээд бvгдийг нь жин тан болгов. Тайлангаас харахад бvх нөөц нь 411 сая 539 мянган тонн нvvрс байх. Vvнээс коксждог нvvрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн болсон байх юм. Vлдэж буй чулуун нvvрс нь 149 сая 53 мянган тонн гэсэн тооцоо гаргасан байна.

Тэгвэл өнөөдрийн дэлхийн зах зээлийн ханшаар коксждог нvvрс нэг тонн нь 120 ам.долларт хvрч буй. Ухаа худагт буй коксждог нvvрс 30 тэрбум 252 сая ам.долларын vнэд хvрнэ гэсэн vг. Чулуун нvvрсний ханш эдvгээ 30 ам.долларын ханштай. Тэгэхээр 4.4 тэрбум долларын vнэд хvрнэ. Ухаа худагийн орд газрын нvvрсний нөөц нийтдээ 35 тэрбум долларыг тэвэрч байгаа биз. Энд олборлолт явуулахад ердөө л зургаан тэрбум долларын зарлага гарах юм билээ. 360 метр хvртэлх гvнд судалгаа хийсэн байгаа. Нөөцийн гvн нь доош 500 метр элбэг хvрнэ. Vvнийг олборлоход 4.3 метр хөрс хуулахад л хангалттай. Ямар ч гадаадын техник, технологи хэрэглээд, ашиглаад байх шаардлагагvй. Шанагаар самардаад гараад ирэх баялаг.

Лизингээр хоёрхон эксковатор аваад, хvнд даацын 200 автомашиныг урд хөршөөс оруулахад хангалттай гэж болно. Хөрсийг хуулаад л шууд зөөх ажил. Энэхvv Таван толгойн зургаан лицензиэс хамгийн их нөөцтэй нь болох “Ухаа худаг”-ийн талбайн баялгаас “Энержи ресурс”-ийнхэн ирэх намар гэхэд 30 сая долларын цэвэр ашиг олох аж. Зарцуулсан гэх 7.8 тэрбум төгрөгөө авахаа болиод Ухаа худагийг авна гэдэг эрдэнэсийн уутны амыг нээх эрхтэй болсноор л тайлбарлагдана. Дээр дурдсан баримт, тооцооноос харахад манай олигархиуд ямар ч хөрөнгө заралгvйгээр шууд тэрбумтан болдог байжээ. Энэтхэгт улс орны бvх асуудлыг 25 гэр бvлээс гаралтай тэрбумтнууд мэддэг, шийддэгтэй адилаар Монголын 14 гэр бvл 2.6 сая хvн амыг хааш хөдөлгөхийг шийдэх болох нь.

 Уул уурхайн мэдээллийн алба.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top