Ойрын дөрвөн жилд Монгол улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь байхыг урьдчилан тооцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Манай улсын ашигт малтмалын экспортын 80 гаруй  хувь нь БНХАУ-д гардаг тухай economist.com цахим хуудсанд мэдээлжээ. Дээрх тоо ойрын жилүүдэд 95 хувь болж өсөх магадлалтай гэнэ. Түүнчлэн манай улсын зэс, нүүрс, алт, мөнгө, уран, молибдени болон бусад ашигт малтмалын арвин их нөөцтэй.Өнөөдрийн байдлаар 3000 орчим уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг гэж бичсэн байна. Олон улсын валютын сан 2012-2016 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь байхыг урьдчилан тооцжээ. Цаашид  манай улсын нүүрс олборлолт ихээхэн өсч, 2020 онд жилдээ 40, 2040 он гэхэд 240 сая тоннд хүрэх аж.

Т.Ялгуун  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top