Зэсийн үнэ 1400 ам.доллараар хямдарчээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 650 орчим мянган тонн зэсийг баяжмал экспортолдог. Одоогоор 339 мянган тонныг экспортолжээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурах хандлага ажиглагдаж буйг металлын шинжээчид хэлж буй. Оны эхэнд зэсийн үнэ өсч байсан нь Лондонгийн металлын биржийн нөөц буурсантай холбоотой гэнэ. Одоогоор нэг тонн зэсийн хагас жилийн дундаж үнэ дөнгөж долоон мянган ам.доллар давж буй юм.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )