Оны эхний хагас жилийн байдлаар унци алтны дундаж үнэ 1650 ам.доллар байв. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн сард нэг унци алт 1444 ам.доллар болсон. Харин долдугаар сар гарснаас хойш 1579 ам.долларт хүрчээ. Уг металлын үнэ савалгаа ихтэй байгаа бөгөөд зарим шинжээч үнэ нь өсөх дүгнэлт хийж байна. Эдийн засгийн хямралаас үүдэн хөрөнгө оруулагчид уг металлыг валютаас илүүд үзэх болов. Шинжээчдийн үзэж буйгаар 2014 он хүртэл алт хамгийн их эрэлтгэй, үнэ нь өндөр байх таамаг дэвшүүлж байгаа аж. Европын эдийн засгийн хямралаас гарах бодлогоос шалтгаалан хэсэг хугацаанд алтны үнэ өсөхгүй байх магадлалтай гэнэ. Манай улсын хувьд энэ жил алт олборлолт 26 хувиар буурчээ. Одоогоор 1.5 тонн алт олборлосон аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )