Манай улсын экспорт сүүлийн хоёр жилд огцом өссөн. Тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш толгой цохижээ. Энэ он гарсаар экспорт анх удаа 2.8 хувиар буурсан статистик гарав. Үүнд, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлсөн аж. Мен манай экспортын гол түнш урд хөршийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, уул уурхайн түүхий эдийн худалдан авалт багассантай холбоотой. Ашигг малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн хийсэн судалгаагаар Монгол Улс өнгөрсөн онд 32.9 сая тонн нүүрс олборлож, 22.5 сая тонныг нь экспортолсон байна. Энэ онд олборлолт мөн л огцом нэмэгдэж, 30 сая тонн нүүрс экспортлоно. Хамгийн сүүлийн үеийн экспортын статисгггк мэдээнээс үзвэл 7.3 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргажээ.
Долдугаар сарын жишиг үнэд түүхий нүүрсийг чанараас нь шалтгаалж, нэг тонн нь 69-95, баяжуулбал 126, эрчим хүчнийх 59 ам.доллар хэмээн тоггоосон байна. Урд хөршийн зах зээлд эдүгээ нүүрсний үнэ 0.97-4.38 хувиар унажээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )