Египетийн хойд нутгийн эргийн уснаас байгалийн хийн томоохон ордыг илрүүлжээ.
Тус улсын Эрчим хүч, байгалийн нөөц, хийн яамны мэдээлснээр ордны нөөц нь 3.4 тэрбум шоо метрээс илүү бөгөөд 1.6 орчим сая баррель нефть агуулагдаж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн ярьснаар байгалийн хийн ордоос өдөрт 40 хүртэл сая шоо метр хий олборлох боломжтой гэнэ. Тэдний тогтоосноор байгалийн хийн үндсэн давхаргууд нь Газар дундын тэнгисийн Египетийн эргийн Рас-Аль-Бар хотоос ердөө гурван км-ийн зайтай юм байна. Харин Египетийн эрх баригчид шинээр олдсон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ирэх онд хэлэлцэхээр болсон байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )