Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбайд хайгуул, олборлолт хийхийг хуулиараа хориглосон байдаг. Тодруулбал Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай багтаж, ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Гэхдээ дээрх хэрэгт холбогдуулж хэнийг ч цагдан хорьж, саатуулаагүй байсан байна. Харин өнгөрсөн бааасан гарагт “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий менежер Т.Чинбатыг цагдан хорьсон тухай эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагчаар татах прокурорын тогтоол гарсан аж. Мөн Т.Чинбатад бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан гэж холбогдох эрүүгийн хэргийг үүсгэжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )