Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн хүрээнд хоёр чиглэлд төмөр зам тавихаар болжээ. Үүний нэг нь “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төсөл бол нөгөөх нь “Баруун босоо тэнхлэг”-ийн шинээр тавих төмөр замын ажил юм байна. Энэхүү замын ажлын даалгаврыг боловсруулах зөвлөгөөн өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд боллоо. Зөвлөгөөний үеэр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хийгээд Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төслийг танилцуулсан юм. Тус замыг тавихаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 12 хүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Энэ хоёр чиглэлд шинэ төмөр замтай болсноор байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төмөр замаар ашигт малтмалаа экспортлох боломжтой болох бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтэй байх аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )