Шаазгайтын нүүрсний ордын ил уурхайг нээхээр зэхэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

"Шарын гол" компани Дарханы Шаазгайтын нүүрсний ордын ил уурхайг нээхээр зэхэж байна. Ашигт малтмалын газар тус ордын ТЭЗҮ-г батласан болохыг компанийнхан өчигдөр мэдээлэв. "Stewart" лабораторид хийлгэсэн шинжилгээгээр ордын нүүрсний илчлэг нь 6500 ккал, үнслэг чанар 10 хувиас, хүхрийн агууламж 0.5 хувиас байсан аж.  Ордын нөөцийн талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй
байгаа ч Шаазгайт нь эрчим хүчний нүүрсээр баялаг болох нь тогтоогджээ.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Бат-мөнхийн мэдээлснээр Шаазгайтын уурхайн үйлдвэрлэлийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top