Овоот төслийн шинэ захирлаар Жеймс Бенсон тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

 Хөвсгөл аймгийн нутаг дахь “Овоот” төслийн захирлаар Жеймс Бенсоныг сонголоо. Жеймс Бенсон нь “Aspire Mining Limited” компани менежментийн багийн ахлагч төдийгүй, Монгол- Зөвлөлтийн хамтарсан төслүүдэд ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Тэрбээр “Овоот” төслийг удирдахаас гадна уул уурхайн дэд бүтцийн ажил болон “Aspire Mining Limited” компанийн охин компани “Northern Railways LLC”- ийн барьж буй Эрдэнэтээс Мөрөн хүртэлх төмөр замын шугам тавих ажлын  менежментийн багийг ахлах юм. Мөн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “Овоот” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг тогтоосон “Aspire Mining Limited” тус ордоос 2016 онд зургаан сая тонн метр сайн чанарын коксжих нүүрс олборлохоор төлөвлөжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top