Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын тонн нь 125.6 ам.доллар болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2.1 хувиар буурсан аж. Энэ оны хоёрдугаар хагаст уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар хүртлээ буурч болзошгүй гэж тус улсын Ган, төмрийн холбооны дэд тэргүүн мэдэгджээ. Одоогийн байдлаар Хятадын гангийн ихэнх үйлдвэрүүд төмрийн хүдрийн 10-15 хоногийн нөөцтэй бол боомтууд 90-100 сая тоннын нөөцтэй байгаа аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )