“Шарын гол” компани Шаазгайтын нүүрсний ордын шинэ ил уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай бүх зөвшөөрлийг холбогдох газруудаас авч бэлэн болгосноо мэдэгддээ. БОАЖЯ тус компанийн Шаазгайтын хэсгийн нүүрсний ордыг ашиглах ил уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байддын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авч баталсан байна. Саяхан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмальш газар тус компанийн ТЭЗҮ-г баталсан аж. Шаазгайт дахь шинэ уурхайн бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу явж орчин үеийн үр ашигтай үйлдвэрлэлийг энэ жилдээ багтаан оруулах зорилтдоо хүрч байгаа юм байна. Шинэ ил уурхай нь үнслэг, хүхрийн агууламж бага, илчлэг сайтай нүүрсээр дотоодын зах зээлийг хангах, олон улсын зах зээлийг эрчим хүчний зориулалттай нүүрс гаргаж боломжийг бүрдүүлсэн байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )