Газрын тос боловсруулах үйлдвэрт япончууд хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

"Дархан газрын тос" төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэр, барих асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлж, 2016 онд ашиглалтад оруулах саналыг Японы талаас тавьжээ. Мөн шаардлагатай хөрөнгийг Японы банк гаргах боломжтой гэсэн гэрээ хэлцэлийг өнгөрөгч зургадугаар сард байгуулсан аж. Харин Японы тал  Монгол Улсын Засгийн Газраас баталгаа гаргаж өгөхийг хүссэний дагуу  баталгаа гаргаж өгөхөөр болжээ. Тус үйлдвэр нь жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байх юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top