Хар тугалганы ханш буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний зургаан сард тонн хар тугалганы дундаж үнэ 2034 ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний зургаан сарын дундаж үнэтэй харьцуулахад 21.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Ер нь бол он гарсаар хар тугалганы үнэ нэмэгдэж нэг сарын дундаж үнэ тонн нь 2094 ам.доллар, хоёр сарьш дундаж үнэ 2120 ам.доллар болсон. Энэ өсөлтөнд манай емнед хөршийн хар тугалганы хэрэглээ ихэссэн нь нөлөөлсөн. Мөн Лондонгийн Металльш бирж дээр хар тугалганы нөөц 380 мянга орчим тонн байгаа нь болоод нийт суурь металлын үнэ еселтгэй байгаа нь нөлөөлж байсан. Гэвч өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хар тугалганы үнэ буурч зургаан сарын дундаж үнэ 1854,74 ам.доллар болсон. Үүнд Хятадын эрэлт суларсан нь нөлеөлжээ. Тэгэхээр энэ металльш үнийн цаашдын телев Хятадын хэрэглээнээс хамаарах бололтой. Гэхдээ прогнозоор бол хар тугалганы үнэ 1950-2200 ам.долларьш хооронд хэлбэлзэх хандлага байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top