Хувьцаа гэдэг нь иргэн та компанид хөрөнгө оруулсны баталгаа юм. Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн компанийн эрх барих дээд байгууллага болох хувь нийлүүлэгчдийн хуралд оролцон санал өгөх эрхийг эдэлнэ. Мөн ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Иргэн та “Эрдэнэс Таван Толгой” ХК болон бусад хувьцаат компанийн хувьцааг эзэмшсэнээр тухайн компанийн нэг эзэн болж байна гэсэн үг.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )