Брокер нь танд зуучлан худалдах болон худалдан авах захиалгыг биелvvлдэг хvмvvс юм. Та арилжаанд оролцохдоо брокер дилерийн компани дээр очиж данс нээлгэх хэрэгтэй. Дараа нь ямар vнэт цаас авах захиалгаа брокерт єгнє. Ингэснээр таны захиалгыг авсан брокер дилерvvд хєрєнгийн бирж дээр явагддаг арилжаанд оролцож захиалгыг чинь биелvvлнэ. Танд анхааруулахад та vнэт цаас худалдан авахдаа дансандаа заавал мєнгєтэй байх хэрэгтэй. Ингэснээр арилжаа явагдаж, таны данснаас мєнгє гарч, оронд нь худалдан авахыг хvссэн vнэт цаас таны дансанд орох болно. Хэрвээ зарах бол мєн л брокертоо захиалахад л хангалттай. Єнєєдрийн байдлаар Монголын хєрєнгийн биржид бvртгэлтэй 47 брокер дилерийн компани байна. Та аль нэгэн брокер дилерийн компаниар vйлчлvvлэхээр сонгохдоо урьдчилж сайн танилцаж, танд хэдэн хувийн шимтгэлээр vйлчлэх, танд ямар мэдээллийг гаргаж єгєх бололцоотой вэ гэдгийг судлаарай. Арилжааны шимтгэл гэдэг нь танд хувьцаа авч єгєх болон таны хувьцааг зарж єгєх бvрт тухайн мєнгєн дvнгээс авах шимтгэл юм. Жишээлбэл, танд гурван сая тєгрєгийн vнийн дvн бvхий ямар нэгэн хувьцаа авч єгєхєд vvний дєрєв хvртэлх хувийг шимтгэл болгож авна.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )