”Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн мастер төлөвлөгөөний үр дүнг танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн мастер төлөвлөгөөний үр дүнг танилцуулах албан ёсны уулзалт наймдугаар сарын 3-ны 11.00 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болох гэж байна.

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөг зургадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөнд тусгаснаар, Сайншандын  аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах нийт өртөг 9,3 тэрбум ам.доллар гэж тооцоо гарсан бөгөөд цогцолборыг түшиглэн кокс, зэс хайлах, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах ажээ. Мөн жилдээ 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая гаруй тонн боловсруулсан бүтээдэхүүний тээвэрлэлт хийх учир ачаа, тээврийн иж бүрэн байгууламж барих тухай албаныхан мэдээлж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top