Стратегийн ордуудыг ашиглахаар нэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

“Монгол 999 үндэсний нэгдэл" ХХК, “Баялгийн хувь" ХХК хамтын үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь Монголын стратегийн ордуудыг ашиглах компаниуд болон эрдэс баялгийг боловсруулах үйлдвэрүүдэд хоёр компани хамтран хөрөнгө оруулах замаар тэдгээрийн эзэмшилд үндэсний аж ахуй нэгжүүд болон Монголын иргэдийн оролцоог хангах аж. Энэ зорилгын хүрээнд юун түрүүнд хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах бөгөөд цаашдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулах бодлого баримталж байгаа гэнэ. Үйл ажиллагааг явуулахад бэрхшээлүүд тулгарчээ.

 “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Ариунболд хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдээгүй, манай үндэсний компаниуд засаглалын байдал шаардлагын түвшинд хүрдэггүй. Мөн ашигт малтмалын тухай хуулийн Стратегийн ордыг ашиглах эрхтэй компани нь хувьцааныхаа арваас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржид арилжаална гэсэн зарчмыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлээгүй. Тиймээс энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэхэд дээрх асуудлуудыг цэгцэлсэн байх хэрэгтэй байна” хэмээн онцолсон юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top