Египетийн хойд нутгийн эргийн уснаас байгалийн хийн томоохон ордыг илрүүлжээ.
Тус улсын Эрчим хүч, байгалийн нөөц, хийн яамны мэдээлснээр ордны нөөц нь 3.4 тэрбум шоо метрээс илүү бөгөөд 1.6 орчим сая баррель нефть агуулагдаж байгаа аж.
Түүнээс өдөрт 40 сая шоо метр байгалийн хий олборлох боломжтой гэж мэдээлэлд дурдсан байна.Тэдний тогтоосноор байгалийн хийн үндсэн давхаргууд нь Газар дундын тэнгисийн Египетийн эргийн Рас-Аль-Бар хотоос ердөө гурван км-ийн зайтай юм байна. Харин Египетийн эрх баригчид шинээр олдсон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ирэх онд хэлэлцэхээр болсон байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )