Коксжих нүүрсний үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Коксжих нүүрсний үнэ тонн нь 200 ам.доллар болж, хоёр жилийн доод түвшинд хүрсэн тухай "Bloomberg" мэдээлж байна.

Европын орнуудад уг түүхий эдийн хэрэгцээ багассан, БНХАУ-ын экспорт Австралиас биш Монголоос хамаарах болсон нь үнэ буурахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм. БНХАУ-д коксжих нүүрсний хилийн үнэ 25 хувиар буурч, 177 ам.доллар болсон нь он гарснаас хойших хамгийн бага үзүүлэлт аж.

Түүнчлэн металлургийн нүүрсний хоёр дахь томоохон импортлогч улс болох БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулах шийдвэр гаргажээ.    Европын хэрэгцээ, БНХАУ-ын импорт буурсан нь бусад түүхий эдийн үнэд ч нөлөөлж эхэлсэн гэж үзэж байгаа гэнэ. Европын холбооны улсууд өнгөрсөн сард ердөө 14.73 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2009 оноос хойших доод үзүүлэлт болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top