Австрийн Вена хотод Цөмийн энергийн талаар хэлэлцүүлэгт манай улс оролцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

“Дэлхий дахины тогтвортой хөгжлийг хангахад цөмийн энергийн урт хугацааны стратеги төлөвлөлт хийх чадавхийг бэхжүүлэх” хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлэг долдугаар сарын 30-наас энэ сарын 3-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо зохион байгуулагдсан юм.  

Тус хэлэлцүүлэгт 29 орны төлөөлөгч болон Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Монгол улсаас Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, тус газрын цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн М.Чадраабал нар оролцоод иржээ.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь ИНПРО төслийн явуулж буй үйл ажиллагаа, түүний цар хүрээ, ач холбогдол сурталчлах, цөмийн эрчим хүчний хэтийн хандлагыг тодорхойлох, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг ойлгуулах, ОУАЭА-ын гишүүн орнуудын цөмийн эрчим хүчний байдалтай танилцах, ИНПРО төслийн хүрээнд улс орнуудыг хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршдог аж. Уг төсөлд одоогоор 37 орон элсэн орсон бөгөөд манай улс ажиглагч орны статустай байгаа гэнэ. ИНПРО төслөөс 2000 оноос хойш хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд манай улс одоогоор аливаа нэг төсөлд хамрагдаагүй байгаа юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top