“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны үнэ өндөр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд IPO хэзээ хийгдэхийг хүлээж байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажил хойшлоод байгаа гол шалтгаан нь дотоодын шалтгаан гэхээсээ илүү гадаад хүчин зүйл их нөлөөлж, тус компанийн ерөнхий чиглүүлэгч, үүрэг өгч байдаг УИХ, Засгийн газар шинээр байгуулагдаж байна. Тухайлбал, гадны зарим нэг компанийн IPO гаргах гээд хөрөнгө оруулагчид хувьцаа авах нөхцөл бүрдэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Олон улсын хөрөнгийн биржид компани хувьцаагаа санал болгоход түүнийг хангалттай худалдан авах хөрөнгө оруулагчид байхгүй байсан жишээнүүд олон бий. Мөн үнэлгээтэй холбоотой асуудлууд байгаа гэнэ. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа нэрлэсэн үнээсээ доогуур борлогдох вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ “Таван толгой” ордын зөвхөн Зүүн цанхийн үнэлгээгээр тооцвол “Эрдэнэс таван толгой” компанийн нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газар 933 төгрөгөөр тогтоосон нь арай өндөр үнэ юм. Хэрвээ өгөгдсөн нөхцлийг арай өөр хэлбэрт оруулбал хувьцааны ханш өснө.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top