Манай улс нүүрсний зах зээлд хүчтэй өрсөлдөгч болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Манай улсаас их хэмжээний нүүрс авдаг БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон томоохон нүүрсний орд илрүүлсэн бөгөөд тус ордод хайгуулын ажил хийж эхэлжээ. Хэрэв энэ ордоос олборлолт явуулаад эхэлбэл манай улсаас авах нүүрсний хэмжээ буурах магадлалтай байгаа гэнэ.

Мөн дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд коксжих нүүрсний үнэ он дуустал арав гаруй хувиар уналттай байх талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн зарим томоохон компаниуд олборлолтоо багасгаж байгаа нь манай улсад багагүй нөлөө үзүүлэх аж. Гэхдээ манай улс Хятад улстай ойрхноос гадна нөөцийн хэмжээ, нүүрсний чанар зэргээрээ илүү учир ойрын жилүүдэд нүүрсний зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж чадна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хэрэв манай улс дэлхийн эдийн засагт гарч болох өөрчлөлтийг зөв ашиглаж чадвал эдийн засгийн хувьд өсөлттэй байна гэдгийг Австралийн ашигт малтмал эрчим хүчний эдийн засгийн товчоо гаргажээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top