“Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар “Онги голынхон” ТББ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хурлаар “Онги голынхон” ТББ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар хамгаалалтын бүс ойн сав газар нутагт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа ажлыг эрчимжүүлж, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд болон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудтай хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсныг мэдэгдлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “АУМ алт” болон бусад компаниудтай хамтран ажиллаж байгаль орчны газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2 жилийн хугацаанд хийхээр гэрээ байгуулжээ. Тус ажлын хүрээнд нөхөн сэргээх шаардлагатай газруудын талаар судалгаа хийж, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх журмыг баталжээ. Журмын гол зорилго нь Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авч үлдэх ба Онги голын урсцыг Улаан голд хүргэх аж. Ингэснээр хойч үедээ хөндөгдөөгүй газар нутгийг өвлүүлэн үлдээж байгаль орчноо аварч үлдэх боломжтой болох юм байна. Цаашдаа тэдний хамтын ажиллагаа газар нутгийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаарх жишиг болно хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )