Нүүрсний экспорт 11.2 сая тоннд хүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Хятадын “Чайна дэйли” сонинд бичсэнээр энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 11.2 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба 1.2 тэрбум ам.долларын гадаад валютыг бүрдүүлжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын гадаад худалдааны нийт хэмжээ түүхэндээ анх удаа 10 тэрбум ам.долларыг давж 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 2.24 тэрбум ам.долларыг нүүрсний экспортоос оржээ.
Хятадын хэвлэлд өгүүлснээр хоёр улсын нүүрсний салбар сүүлийн жилүүдэд амжилт олж байгаа гэнэ. Өмнөд хөршийнхөн манай улсаас өнгөрсөн онд 20.7 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь Хятадын импортын нүүрсний 11.3 хувийг эзэлж буй юм.
Монголын мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалаар 2016 он гэхэд Хятадад экспортлох нүүрсний хэмжээ 50 сая тоннд хүрэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top