Иргэн бүрт “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлэх болсноор дансгүй иргэд шинээр данс нээлгэж, нэрийн данстай иргэд данс болон хувьцаагаа Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр шалгуулах болсон билээ. Дансаа шалгуулсан иргэдийн дунд “Таны хувьцаа зарагдсан байна” гэх хариултыг сонссон хүмүүс цөөнгүй тохиолдож байна. Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр хүмүүст зориулсан зөвлөмж гаргажээ. Хэрвээ хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж хувьцааг нь зөвшөөрөлгүй зарсан, бусдад шилжүүлсэн бол тус хороонд өргөдөл гаргах ёстой ажээ. Өргөдлийг гаргахдаа дараах бичиг баримтын бүрдлийг хангаж хавсаргасан байх гэнэ. Үүнд, холбогдох брокер дилерийн компанид хандаж гарсан зөрчил, хууль бус үйлдлийн талаар албан ёсоор авсан тайлбар бичиг, хувьцаа зөвшөөрөлгүй худалдсан анхан шатны баримтуудын хуулбарыг холбогдох брокер дилерийн компаниас гаргуулан авч хавсаргах юм байна. Энэ нь захиалгын гэрээ, дилерийн даалгавар, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, бэлэн мөнгө тараасан жагсаалт зэрэг баримт багтсан байх юм.Иргэн бүрт “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлэх болсноор дансгүй иргэд шинээр данс нээлгэж, нэрийн данстай иргэд данс болон хувьцаагаа Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр шалгуулах болсон билээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )