Их Британид төвтэй олон улсын инженер, төслийн менежментийн компани болох “АМЕС” Оюу толгой ордын “Lift1” хэсэгт судалгаа хийх компаниар сонгогджээ. “Айвенхоу майнз”-тай байгуулсан гэрээний дагуу тус компани Оюу толгойн инженерийн багтай хамтран өдөрт 85 мянган тонныг олборлоход үйлдвэрийн барилга байгууламж, зардлын тооцоо, загвар дизайн болон бусад шаардлагатай зүйлсийг тодорхойлж судлахаар хоёр жил гурван сарын турш ажиллах юм. “АМЕС”-ын гүйцэтгэх захирал Нейл Брюс энэ талаар ярихдаа, “Айвенхоутай байгуулсан энэхүү гэрээ нь манай компанийг хэр сайн ажилладаг болохыг тус салбарын бусад үйлчлүүлэгчдэд харуулсан томоохон жишээ боллоо” гэжээ. Харин тус компанийн Ерөнхийлөгч Боб Стэнлэйк “Оюу толгойн боломжийг судлахад оролцохоор сонгогдоно гэдэг дэлхийд тэргүүлэгч болохоор зорьж буй “АМЕС”-ын хувьд урагшаа ахиж буй томоохон, чухал алхам юм” гэжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )