Өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго нь 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн чиглэлээр эдгээр мэргэжлийн болон ТББ-уудын саналыг тусгахад чиглэсэн аж. Энэхүү уулзалтын үеэр Д.Ганхуяг хэлэхдээ “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхийг Засгийн газар ажил хэрэг болгоно. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын дунд уралдаант шалгаруулалт явуулж шалгарсан байгууллага нь шаардлагатай техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг байхаар бодитойгоор хамтарч ажиллахаар болсон. Мөн салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдэд саналыг заавал тусгах шаардлагатай” гэж байв.
Сэтгэгдэл ( 0 )