“Эрдэнэс Таван толгой” энэ жил 3.5-4 сая тн нүүрс олборлоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл бага байсан. Харин “Эрдэнэс Таван толгой” компани Таван толгой ордын коксжих нүүрсний гол хэсэг зүүн талбай дээр уурхайн үйл ажиллагаа явуулаад хоёр жил болохдоо олон олборлолтод анхаарч ажиллажээ. Тиймээс жилийн өмнө уурхайгаас нэг сая тн нүүрс олборлосон бол энэ оны эхний долоон сарын байдлаар 1.7 сая тн нүүрс олборлоод байгаа аж. Мөн хөрсийг хуулаад олборлоход бэлэн нэг сая тн  нүүрс байгаа бөгөөд үндсэндээ 2.7 сая тн нүүрсийг олборлосон буюу олборлоход бэлэн болгоод байгаа гэнэ. Дээрх нүүрсний нэг хэсгийг экспортлосон бол нөгөө хэсэг нь Цагаан хад дахь дамжин өнгөрөх ил уурхайд, үлдсэн нь уурхайнхаа хажуу талын нүүрсний ил агуулахад байгаа юм байна. Одоогоор хөрс хуулалтын ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд он дуусахад 3.5-4 сая тн нүүрс уурхайгаасаа олборлоод гаргах бүрэн боломжтой тухай албаны хүн ярьжээ. Мөн ирэх жил 6-7 сая тн нүүрс олборлох төлөвлөгөө гаргасан гэнэ.

А.Алт   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top