“Дисковер Монгол-2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг чуулга уулзалтын нээлтийн ёслолд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулагчидтай санал солилцох аж. “Дисковер Монгол-2012”-ыг дэлхийн болон Монголын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлахаар хамтран ажиллаж байгаа аж. Thomson Reuters, Bloomberg, The New York Magazine Newsletter, Australian Financial Review, Le Temps Daily зэрэг дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд чуулганы үйл ажиллагааг сурвалжлан олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн хүрээнийхэнд хүргэх юм байна.
“Дисковер Монгол-2012” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын бүртгэл наймдугаар сарын 29-ний өдрийн 10-18 цагийн хооронд үргэлжилнэ. Чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд 8-18 цагийн хооронд Монголын Хүүхдийн Ордонд болно.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )