Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Дисковер Монгол-2012” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэлнэ.
Чуулга уулзалтын нээлтийн ёслолд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулагчидтай санал солилцоно.
Энэ удаагийн “Дисковер Монгол” чуулга уулзалт дээр шинээр байгуулагдсан Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой хэмээн Зохион байгуулах хорооныхон үзэж байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү өргөнөөр оролцохоо мэдэгдээд байгаа аж.
Түүнчлэн Thomson Reuters, Bloomberg, The New York Magazine Newsletter, Australian Financial Review, Le Temps Daily зэрэг дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд чуулганы үйл ажиллагааг сурвалжлан олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн хүрээнийхэнд хүргэх юм байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )