Нүүрсний экспорт хумигдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Зэсээс хараат байсан манай улсын эдийн засгийг сүүлийн хэдэн жил нүүрсний экспорт өнгөлж байгаа. Гэвч  өмнөд хөршөөс хэт хамааралтай нүүрсний экспорт энэ онд хумигдах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. Сүүлийн  хэдэн сар нүүрсний экспорт зэсийн баяжмалаас  даруй хэд дахин илүү гарсныг мэргэжилтнүүд хэлж байна. 2010 онд манай улс 2009 онтой харьцуулахад 2 дахин их нүүрс экпортлосон байна. Энэ тоо цаашдаа нэмэгдэж 50 сая болох боломж байгаа гэж уул уурхайн салбарын экспэртүүд дүгнэж байсан ч энэ онд нүүрсний экспорт хумигдах  төлөв ажиглагдаж эхэлсэн байна. Манай улсын хувьд 2011 онд 20 гаруй сая тонн нүүрс экспортлосон. Харин энэ онд хэрхэх нь тодорхойгүй  байгаа аж. Нүүрсний салбарын гол импортлогч Хятад улсад гангийн үйлдвэрлэл багасч байгаа учраас тэд импортоо багасгажээ. Энэ байдал дотоодын томоохон компаниудад мэдрэгдэж эхэлжээ.Мөн Нарийн сухайтаас нүүрс олборлож байгаа МАК, Саусговь олборлолтоо түр зогсоогоод байна.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top