Энэ оны эцэс гэхэд хайгуулын лиценз олгож эхэлнэ гэсэн мэдээлэл тархсан юм. Ашигт малтмалын газрын дэд дарга М.Ариунбаяр “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Уг хуулийг батлагдан гартал лиценз нэмж олгохгүй” гэсэн мэдэгдэл өгөв.
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бодлогыг тодорхой тусгах гэнэ. Дээрх тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамд олгодог болно гэсэн мэдээлэл бий. Энэ талаар М.Ариунбаяр “Ашигт малтмалын газар лиценз авах хүсэлтийг бэлтгэж Уул уурхайн яаманд танилцуулна. Лиценз олгох эцсийн шийдвэрийг Уул уурхайн яам гаргах байх” гэсэн тайлбарыг өглөө.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )