“Mining and Construction Mongolia 2012”олон улсын үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

 Эрдэс баялгийн нөөц, хөгжлийн боломж бололцоогоороо дэлхий дахины хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татах болсон Монгол улсад анх удаа уул уурхайн болон барилгын салбарын олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Азийн хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагч  Allworld Exhibitions  групп нь Mining Mongolia 2012 болон Building Construction Mongolia 2012 нэрийн дор уул уурхай, зам барилгын салбаруудын үзэсгэлэнг хамтатган 2012 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.  Allworld Exhibitions  групп нь 40-өөд жилийн турш Ази, Ойрх Дорнодын орнуудад, тэр дундаа Хонг Конг, Индонез, Малайз болон Вьетнамд нийтдээ 150 гаруй томоохон үзэсгэлэнг зохион байгуулжээ. Тухайлбал Mining Indonesia, Mining Vietnam, Building and Infrastructure Indonesia, OSEA Singapore, MEOS Bahrain, Geo India  гэх мэт уул уурхай, барилга, газрын тосны салбарын Азийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэнгүүд ордог байна.

Харин Mining and Construction Mongolia 2012 олон улсын үзэсгэлэн нь Allworld Exhibitions  группын Монгол улсад зохион байгуулж буй анхны үзэсгэлэн бөгөөд үүнтэй ижил төстэй уул уурхай, барилга болон эрчим хүчний томоохон үзэсгэлэнгүүдийг Хонг Конг, Малайз болон Вьетнамд зохион байгуулаад байгаа аж.

Одоогийн байдлаар уг үзэсгэлэнд Австрали, Канад болон Еерман зэрэг 22 орны 190 компани байгууллагууд оролцохоор болжээ.Эдгээр олон улсын компаниудын 70 хувь нь цаашилбал ихэнх нь Монголд анх удаа айлчилж байгаа учир уг үзэсгэлэнд оролцох болон хүрэлцэн ирэх импорлогч компаниудын хувьд гадны шинэ үйлдвэрлэгч болоод бизнесийн шинэ түншээ олох, барилгын сүүлийн үеийн технологи бүтээгч нарийн мэргэжлийн инженерүүдтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгож байгаа аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top